ЭНЭ САРЫН 10-ААС САМАР ТҮҮХИЙГ ЗӨВШӨӨРНӨ

2020/09/05
ЭНЭ САРЫН 10-ААС САМАР ТҮҮХИЙГ ЗӨВШӨӨРНӨ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа есдүгээр сарын 10-аас эхэлнэ. Энэ жилийн хувьд арван аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургажээ. Тухайлбал,  Баян-Өлгий, Булган, Архангаай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг, Сэлэнгэ, Увс гэсэн арван аймаг хушан  ойтой буюу самар ургасан байна.  Дээрх аймгуудаас найман аймгийн 25 суманд ургац өндөр байгаа аж.

Самар түүх зөвшөөрлийг  тухайн аймаг болон нийслэлийн  байгаль орчны газраас авдаг бөгөөд   ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самар, үйлдвэрлэлийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэдэг. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн бол  5.4 сая төгрөгөөс дээш мөнгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЭНЭ САРЫН 10-ААС САМАР ТҮҮХИЙГ ЗӨВШӨӨРНӨ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх