ЕСДҮГЭЭР САРЫН 11-Н ХҮРТЭЛ ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

2020/09/05
ЕСДҮГЭЭР САРЫН 11-Н ХҮРТЭЛ ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал өвчний сэжигтнй тохиолдол энэ сарын 4-нд бүртгэгдээд байсан.  Тэгвэл Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдэж, эмчлүүлж буй 38 настай иргэн "Б"-ийн "PCR" нарийвчилсан шинжилгээний хариу эерэг буюу тарваган тахал өвчин мөн болох нь батлагджээ.

Тосонцэнгэл суманд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хөл хорио тогтоон ажиллаж байна. Хөл хориог өнөөдрөөс эхлэн тогтоосон ба есдүгээр сарын 11-н хүртэл үргэлжлүүлэх захирамж гарчээ.

ЕСДҮГЭЭР САРЫН 11-Н ХҮРТЭЛ ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх