МОДОН БӨМБӨГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БАГАНУУРТ БОЛНО

2020/09/03
МОДОН БӨМБӨГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БАГАНУУРТ БОЛНО

Монгол Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн 2020 оны есдүгээр сарын 12-13-нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх цэнгэлдэх хүрээлэнд болно.Тус тэмцээнд Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгийн болон нийслэлийн 20 гаруй байгууллага, их дээд сургууль, клубийн 100 орчим баг тамирчид оролцохоор мэдүүлгээ Монголын модон бөмбөгийн холбоо /ММБХ/-нд ирүүлжээ.

Тэмцээн хоёр үндсэн төрлөөр явагдах бөгөөд цохилтын төрөл ганцаарчилсан, багийн, холимог хос, хосын ангилалд тус тус явагдана. Харин талбайн цохилтын тэмцээн нь шилдэг тамирчдын хооронд ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй төрлөөр болно. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж онцгой байдал зарласан энэ үед Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агенaтлаг Онцгой байдлын газраас модон бөмбөгийн УАШТ-ийг Багануур дүүрэгт явуулахыг зөвшөөрч ММБХ-нд албан тоот ирүүлээд байгаа аж.

МОДОН БӨМБӨГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БАГАНУУРТ БОЛНО  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх