Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн төвийн 50 ортой амаржих газрын барилгын ажил 2019 оны аравдугаар 28-аас эхэлсэн билээ. Анх барилгын суурийг тавихад 2020 оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулана гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж байсан юм. Тус өргөтгөлийн барилгы гүйцэтгэгчээр “Өгөөмөрбаян дэнж” ХХК ажиллаж байгаа юм. Анх амласан хугацаа хаяанд ирээд байгаа ч барилгын ажлын явц 70 гаруй хувьтай байгаа аж. Барилгын ажил дууссаны дараа тохижилт, тоног төхөөрөмж суурилуулах гээд багагүй ажил хийгдэх нь ч ойлгомжтой.
Сүүлийн хагас сарын хугацаанд Багануурт маань сайд дарга нарын “хур” бууж дүүргээсээ гишүүнтэй болсныхоо “буяныг” харах боломж олдож буй. Залуучууд хөгжлийн төвийн барилгын ажлыг дуусгахад шаардлагатай “багахан” мөнгийг шийдүүлэхээр анхлан ирсэн гишүүнээсээ дүүргийн удирдлагууд хүсч байсан бол одоо залгуулаад 50 ортой амаржих газрын тоног төхөөрөмж, цахилгаан шат гээд шийдүүлэх зүйлсийн жагсаалтаа үргэлжлүүлсээр байна.
Энэ сарын 29-нд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Багануур дүүрэгт ажиллаж эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон дээрх өргөлтгөлийн барилгын ажлын явц, тулгамдаж буй асуудлуудтай танилцахад ч амаржих газрын тоног төхөөрөмжөө сануулаад л авчээ.
50 ОРТОЙ АМАРЖИХ ГАЗАР ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРОХ УУ? | |
zugchig.mn Facebook |