ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД 0.4-6 КВ-ЫН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ХУГАЦААНДАА ДУУСГАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ

2020/08/30
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД 0.4-6 КВ-ЫН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ХУГАЦААНДАА ДУУСГАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ

Багануур дүүргийн 0.4-6 кв-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах эрчим хүчний барилга угсралтын ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр 2019 оноос хийж эхэлсэн. Энэхүү шинэтгэлийн хүрээнд найман төрлийн ажил гүйцэтгэх юм. Гүйцэтгэгчээр “Бридж констракшн” ХХК ажиллаж байна. Өнгөрөгч долоо хоногт Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Багануур дүүрэгт ажиллах үедээ дээрх компанийнхантай уулзаж ажлыг хугацаандаа гүйцэтгх үүрэг даалгаварыг өгсөн юмаа. Харин гүйцэтгэгчдийн зүгээс ухаалаг тоолуур, өгөгдөл цуглуулагч, гүйдлийн трансформатор, програм хангамж нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалт, нийлүүлэлтийн хугацаанаас шалтгаалан барилга угсралтын ажил гэрээний хугацаанд дуусах боломжгүй байгааг хэлж гэрээний хугацааг сунгах, хийгдсэн гүйцэтгэлээр санхүүжилт олгохыг сайдаас хүсчээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД 0.4-6 КВ-ЫН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ХУГАЦААНДАА ДУУСГАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх