Багануур дүүргийн Сонгуулийн хорооны хуралдаанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн намуудын баримт бичгийг хуулийн дагуу нягтлан шалгаж, хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэж, Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт намыг оролцуулахаар бүртгэх шийдвэр гаргасан байна. Өнөөдөр дээрх намуудад сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай сонгуулийн хорооны 02 тоот тогтоолыг гардуулан өгчээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах өдөр 2020 оны 10 дугаар сарын 15-нд юм.
ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД БАГАНУУР ДҮҮРЭГТ ГУРВАН НАМ ОРОЛЦОНО | |
zugchig.mn Facebook |