ЛОМБАРДУУДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ

2020/08/19
ЛОМБАРДУУДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ

ХЗДХЯ 2020-2024 онд хувийн эрх зүйн шинэчлэлийг гол зорилтоо болгон ажиллаж, хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бизнес эрхлэх таатай орчин, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөсөн гэлээ. 

Энэ хүрээнд Оюуны өмчийн багц хууль, Арилжааны тухай, Хэрэглэгчийн гэрээний тухай, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг 10 хуулийн төслийг шинээр болон шинэчлэн боловсруулах аж. Мөнгө хүүлэлт, мөнгө угаалтын эсрэг авах арга хэмжээ болгож, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг шинээр боловсруулахаар болжээ.

ЛОМБАРДУУДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх