ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ НӨГӨӨДӨР ЭХЭЛНЭ

2020/08/12
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ НӨГӨӨДӨР ЭХЭЛНЭ

Монголын Хуульчдын холбооноос 2020 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлон шалгалтын бүртгэлийг энэ сарын 14-ний өдөр эхлүүлэхээр болсон байна. Бүртгэл 2020 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг burtgel.mglbar.mn цахим хаягаар явуулах юм. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэж 200 минут үргэлжилнэ. Бодлогын шалгалтын нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn (Монголын Хуульчдын холбооны албан ёсны сайт), burtgel.mglbar.mn/ (Шалгалтын бүртгэлийн цахим хаяг) цахим хаягт хандан танилцах боломжтой аж.

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ НӨГӨӨДӨР ЭХЭЛНЭ   
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх