Оюуны эрин цогцолбор сургууль 2020-2021 оны хичээлийн жилд математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай зургаадугаар ангидаа шинээр элсэлт авч эхэлжээ. Элсэхийг хүсэгчид хичээлийн I байранд ирж бүртгүүлэхээс гадна 9100-8759, 8686-8759, 9607-9103, 9994-4212 дугаарын утаснуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна. Бүртгэл энэ сарын 17-оос 21-ний хооронд ажлын цагаар үргэлжилнэ. Элсэхийг хүсэгчдээс англи хэлний шалгалтыг 24-ний 11:00 цагт авах бол математикийнхыг мөн өдрийн 14:00 цагт авах юм байна.
ОЮУНЫ ЭРИН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ ЗУРГААДУГААР АНГИД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА | |
zugchig.mn Facebook |