Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:06 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардлаа. Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр 250 монгол иргэн эх орондоо ирлээ. Тэднийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудал, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт 21 хоног тусгаарлана гэж МХЕГ-аас мэдээлж байна.
ПРАГА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР 250 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ | |
zugchig.mn Facebook |