Есдүгээр сарын 1-нд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, сурагчдын дэвтэрт гар угаах дараалал, заавар зөвлөмжийг зурган хэвлэжээ. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан энэхүү зурагт хуудсыг бүтээхэд “Ус ариун цэвэр эрүүл ахуйн дэвшлийн төв” (WASH Action) төрийн бус байгууллага, НҮБ-ын хүүхдийн сангаас мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж хамтран оролцсон байна. Уг дэвтрийг бага насны хүүхдийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлж хөх, ногоон, улбар шар, цагаан өнгийн хавтастай хэвлэжээ.
СУРАГЧИЙН ДЭВТРИЙГ ГАР УГААХ ЗӨВЛӨМЖТЭЙГӨӨР ХЭВЛЭЖЭЭ | |
zugchig.mn Facebook |