Дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал хуралдаж 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр мэргэжлийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, дэд бүтцийн байгууллагуудад их болон урсгал засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, ажлын уялдаа холбоог сайжруулах үүрэг өглөө. Өгсөн үүрэг даалгаврын бичлэлтийг ирэх есдүгээр сарын удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Дэд бүтэц үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст үүрэг болгоод байна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 60%-ТАЙ БАЙНА | |
zugchig.mn Facebook |