ХҮҮХЭД БҮРД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ 2020 ОН ДУУСТАЛ ОЛГОНО

2020/08/06
ХҮҮХЭД БҮРД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ 2020 ОН ДУУСТАЛ ОЛГОНО

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 5-нд болж 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Тус хуралдаанаас энэ онд гэрээ хийгээгүй, тендер зарлаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхгүй байхаар шийдсэн бөгөөд ингэснээр 520 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэхээр тооцжээ. Эд хогшил тавилга, бараа үйлчилгээний зардал гэх мэт тэвчиж болох зардлуудыг 118 тэрбум төгрөгөөр танаж хүүхэд бүрт олгож буй 100 мянган төгрөгийг 2020 он дуустал өгөхөөр шийдвэрлэжээ. Мөн хүнсний талоны хангамжийн нэмэгдэл, байнгын асаргаа шаарддаг хүүхдийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмснийг он дуустал үргэлжлүүлэхээр болсон байна.

ХҮҮХЭД БҮРД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ 2020 ОН ДУУСТАЛ ОЛГОНО  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх