Энэ сарын 25-26-нд орсон усархаг борооны улмаас зарим газар үерийн далан сэтэрч гамшгийн нөхцөл байдал үүссэн. Үүссэ нөхцөл байдалтай уялдуулан “Багануур ус” ОНӨААТҮГ-с шуурхай үйлчилгээний машин, тусгай зориулалтын бохир ус соруулах машин, эксковатор, ус соруулах зөөврийн насос зэрэг машин механизм тоног төхөөрөмж гарган инженер техникийн ажилтан, засварчин, жолооч, цахилгаанчин, лаборант гэсэн 16 ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Тэд 241 дүгээр цэцэрлэг, дөрөвдүгээр хорооны барилгын суурийн давхар борооны усанд автсан байсныг, тавдугаар хорооны “Наран” хэсгийн бохир усыг насос болон тусгай зориулалтын авто машинаар соруулан зайлуулж, КНС-4 станцын ачаалал ихэссэн тул насосыг гараар тохируулах замаар үерийн усанд автахаас хамгаалах арга хэмжээг ч авч ажиллажээ.
Цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдсэн уснаас дээж авч шинжилгээний дүнг ДОК- т хүргүүлсэн байна.
241ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ, ДӨРӨВДҮГЭЭР ХОРООНЫ БАРИЛГЫН СУУРИЙН ДАВХАР БОРООНЫ УСАНД АВТСНЫГ БҮРЭН ЦЭВЭРЛЭЖЭЭ | |
zugchig.mn Facebook |