Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна. Энэ сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа.
Энэ дагуу өнөөдөр /2020.07.26/ Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц 09.50 цагт Улаанбаатараас хөөрсөн бөгөөд маргааш буюу 27-ны өглөө Европоос 264 иргэн транзит нислэгээр эх орондоо ирнэ.
Тусгай үүргийн онгоц өглөөний 05.20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Эх сурвалж: Улсын онцгой комиссын Шуурхай штаб
МАРГААШ ӨГЛӨӨ 264 ИРГЭН ЕВРОПООС ЭХ ОРОНДОО ИРНЭ | |
zugchig.mn Facebook |