Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн долоодугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж байхаар тогтоосон билээ. Энэхүү өдөр ирэх ням гаригт буюу 26-нд тохиож байна. Гэвч ковид-19 цар тахалтай холбоотойгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тул баярын хурал болон ямар нэгэн арга хэмжээг салбарын нийт байгууллага, компаниудыг хамруулан тэмдэглэх боломжгүйг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбооны зохицуулах газраас мэдэгдээд байна.
Холыг уулзуулж, хоёрыг учруулдаг байсан харилцаа холбооны салбар нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд нэвтэрч, хил хязгаар хаалттай байгаа энэ үед олон улсын хурал уулзалт,семинар, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн хичээлүүд мэдээллийн технологийн тусламжтайгаар тасралтгүй явагдаж байгаа нь энэ салбарт ажиллаж байсан үе үеийн холбоочдын нөр их хөдөлмөрийн үр шим билээ.
Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын түүхийг бичилцэж яваа хэн бүхэнд орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 99 ЖИЛИЙН ОЙГ БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. | |
zugchig.mn Facebook |