АФГАНИСТАНААС ИРСЭН 113 ДАЙЧНЫ 53-ААС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

2020/07/18
АФГАНИСТАНААС ИРСЭН 113 ДАЙЧНЫ 53-ААС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Долоодугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд 555 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 25 хүнээс вирус илэрсэн гэдгийг өнөөдрийн /2020.07.18/ ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ.  Эдгээр иргэд нь Афганистанаас ирсэн дайчид бөгөөд тус улсаас ирсэн 113 дайчны  53-аас нь коронавирус илрээд байна. Давтан шинжилгээгээ үргэлжлүүлэх аж. 

Монголд коронавирусийн халдвартай 287 хүн батлагдсанаас 211 хүн эдгэрч  76 нь эмчилгээнд байна. Үүнээс 69 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр, жирэмсэн эх эмчлэгдэж байна. 

АФГАНИСТАНААС ИРСЭН 113 ДАЙЧНЫ 53-ААС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх