Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор долоодугаар сарын 11-нд нас баржээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн онцгой комисс шуурхай хуралдсан байна.
Хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Иймд иргэдийг тус таван сумын чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн онцгой комисс
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХАВХААР ТАРВАГА АГНАЖ, ИДСЭН 15 НАСТАЙ ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ | |
zugchig.mn Facebook |