НААДАМ 2020: ХАМГИЙН УДААН ҮРГЭЛЖИЛСЭН ТАВАН БАРИЛДААН

2020/07/13
НААДАМ 2020: ХАМГИЙН УДААН ҮРГЭЛЖИЛСЭН ТАВАН БАРИЛДААН

Улсын начин Ч.Хөхчирэнгэр Улсын начин Ш.Дарханбат нарын гурвын давааны барилдаан 55:37 минут үргэлжилж, Ш.Дарханбат давжээ.

Улсын аварга Н.Батсуурь болон Улсын заан цол хүртсэн М.Бадарч нарын наймын давааны барилдаан нийт 50:53 минут үргэлжилж, хамгийн удаан үргэлжилсэн барилдааны хоёрдугаарт бичигдэж байна.

Дөрвийн даваанд Улсын начин Ш.Дарханбат Аймгийн арслан Б.Суманчулуун нар 47:49 минут барилдаж, Б.Суманчулуун давжээ.

Улсын аварга С.Мөнхбат Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ нарын тавын давааны барилдаан 41:03 минут үргэлжилж, О.Мөнх-Эрдэнэ давжээ.

Улсын начин Э.Энхбат Аймгийн арслан Н.Мустафа нар тавын даваанд 39:13 минут барилдаж, Н.Мустафа давсан.

НААДАМ 2020: ХАМГИЙН УДААН ҮРГЭЛЖИЛСЭН ТАВАН БАРИЛДААН  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх