АЗАРГА, ИХ НАС, ШҮДЛЭН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН БОЛЛОО

2020/07/11
АЗАРГА, ИХ НАС, ШҮДЛЭН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН БОЛЛОО

Дүүргийн 40 жилийн ойн баяр наадмын эхний өдөр азарга, их нас, шүдлэн насны морьдын уралдаан боллоо. Хурдан азарганы уралдаанд 63, их нас 86, шүдлэн 68 мордсон байна. Азарганы түрүү магнайд Багануур дүүргийн Б.Цолмонгийн сартай хүрэн, аман хүзүүнд Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын И.Цолмонбаярын хээр, гуравт З.Цэндийн хүрэн, дөрөвт Сүхбаатар аймгийн Асгат сумын О.Мөнхбатын зэгэл халзан, тавд Төв аймаг Архуст сумын Ш.Энхбатын халиун тус тус хурдаллаа.

Их насны хурдан морьдын уралдаанд 86 хурдан хүлэг уралдсанаас Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Д.Баасандоржийн бор түрүү магнай болж уясан эзэн, хурсан олон, унасан хүүхдээ баярлууллаа. Харин аман хүзүүнд Багануур дүүргийн Б.Гүрсоронзонгийн хонгор, гуравт Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын Р.Эрдэнэчулууны бор, дөрөвт Багануур дүүргийн Н.Даваагийн бор, тавд Сэлэнгэ аймаг Мандал сумын М.Тэмүүжингийн манлай халзан оржээ.

Шүдлэн насанд Багануур дүүргийн Б.Гүрсоронзонгийн шарга түрүү магнайд, аман хүзүүнд Говь-Алтай аймаг Баян-Уул сумын М.Ганболдын алаг, гуравт Говь-Алтай аймаг Баян-Уул сумын Б.Нарангэрэлийн алаг, дөрөвт Төв аймаг Баяндэлгэр сумын Б.Бямбатөрийн хээр алаг, тавд Улаанбаатар хотын Э.Эрдэнэ-Очирын хонгор хурдалж наадамчин олноо баясгалаа.

АЗАРГА, ИХ НАС, ШҮДЛЭН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН БОЛЛОО  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх