АРДЧИЛСАН НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020/07/07
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ардчилсан намын даргын сонгуулийг товлон зарлаж буйгаа тус намын Дотоод сонгуулийн хорооноос өчигдөр /2020.07.06/ мэдээллэсэн. Долдугаар сарын 6-9-ний хооронд тус намын даргад нэр дэвших хүмүүсийн бүртгэл явагдана. Сурталчилгаа энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд явагдаж санал хураалтыг наймдугаар сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналаа өгөх эрхтэй, Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй гэдгийг ч зарлаад байгаа юм. Өнөөдоийн байдлаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдээд байгаа бол УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нарын нэр ч олны дунд яригдсаар байна.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх