Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн 120 энхийг сахиулагч эх орондоо ирж чадахгүй гурван сар гацах хугацаандаа коронавирусийн халдвар авчээ. Тус улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн 120 энхийг сахиулагч оролцож, зургаан сар үүрэг гүйцэтгэжээ. Үүрэг гүйцэтгэх хугацаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусаад эх орондоо ирэх ёстой байсан ч буцах нислэг хүлээсээр зургаадугаар сарын 13-ныг хүргэсэн байна.
Улмаар зургаадугаар сарын 13-нд АНУ-ын цэргийн онгоцоор эх орондоо буцахаар Афганистаны Кабулын нисэх онгоцны буудал дээр иржээ. Гэтэл АНУ-ын цэргийн онгоцыг Хятадын тал агаарын хилдээ нэвтрүүлэхгүй гэсэн тул тэд Афганистаны Кабулын нисэх онгоцны буудалд гацсан байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд тэдэнд коронавирусийн шинжилгээ хийсэн бөгөөд 50 цэргийн шинжилгээ эерэг буюу халдвартай гэж гарчээ.
Тэднийг Кабулын нисэх онгоцны буудлын гадна майханд тусгаарласан бол биеийн байдал хүнд найман цэргийг эмнэлэгт хүргэсэн байна. Энэ талаар мэдээллийг нууцлахыг бусад цэргүүдэд үүрэг болгож, гар утас, холбоо хэрэгслийг нь хураан авсан тухай ар гэрийнхэн нь Үндэсний шуудан сонинд мэдээлжээ. Түүнээс хойш ар гэрийнхэн нь энхийг сахиулагчидтай холбоо тогтоож чадахгүй байгаа бөгөөд коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан 50 энхийн сахиулагч эмчилгээ хийлгэж байгаа эсэх, эмнэлэгт хүргэгдсэн найман энхийг сахиулагчийн биеийн байдал ямар байгаа тухай мэдээлэл авч чадахгүй байгаагаа учирласан аж. Уг нь заавал АНУ-ын цэргийн онгоцоор биш өөр улсын онгоцоор, өөр улсын агаарын хилээр дамжуулан эх оронд нь авчрах боломжтой. Хэдхэн хоногийн өмнө Германчуудтай хамт үүрэг гүйцэтгэх монгол цэргүүд Чехийн онгоцоор эх орноосоо мордсон билээ. Гэтэл яагаад зөвхөн Афганистанд байгаа энхийг сахиулагчдыг бүтэн гурван сар хүлээлгэж, халдвар авсныг нь чанд нууцлаад байгаагын хариултыг ар гэрийнхэн нь олохгүй, сэтгэл зовнисон байдалтай байна.
Тиймээс Монгол Улсын Зэвсэгт Хүчний 10 дугаар ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирж чадахгүй байсаар коронавирусийн халдвар авсан энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар яаралтай тайлбар хийж, олон нийтийн болон ар гэрийнхнийх нь айдас, түгшүүрийг арилгаж өгөхийг хүсчээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
| АФГАНИСТАНД ГАЦСАН 50 ЭНХИЙГ САХИУЛАГЧ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧЭЭ | |
| zugchig.mn Facebook |
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-,Тогтвортой” хэмээн үнэлжээ
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Эрхүү мужид үүссэн нөхцөл байдлын Монгол Улсад үзүүлэх эрсдэл "БАГА" гэж үнэлэв
Нобелийн шагналын эзэд тодорч эхэллээ
Оюутнуудын эсэргүүцлийн улмаас Францад сургуулиудыг хаана
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна
Ш.Энхийн-Од NBA-тай гэрээ байгуулсан Монголын анхны тоглогч боллоо
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Б.Эрхэмбаяр финалын буудлагад шалгарлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой
Д.Ганбат: УИХ-ын гишүүн гэдэг бол эрх эдлэх албан тушаал биш. Хариуцлага хүлээх үүрэг
ТӨХК-иуд дахь “хувалзнууд”
Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна
Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв
Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ
С.Бямбацогт: Төр төвтэй бус, хүн төвтэй хууль баталдаг байх нь "Нээлттэй Парламент"-ын үнэт зүйл юм
Харри Кэйн Английг аварлаа
Хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор авах боломж олгох төсөл өргөн барив
ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндлөө
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УИХ-ын Тамгын газрын зөвлөхүүд, албан хаагчдыг чадавхжуулах сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ