Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Багануур дүүргийн 40 жилийн ой энэ Бямба, Ням гарагт тохионо. Багануур дүүргийн түүхт 40-н жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдааны тов, цагийн хуваарь дараах байдлаар гарсан байна.
07 сарын 11-нд
06:00 Азарга гараанд гарах
10:00 Их насны морьд гараанд гарах
14:00 Шүдлэн насны морьд гараанд гарах
16:30 Түрүүлж айрагдсан морьдыг цоллох
/Азарга, Их нас, Шүдлэн /
07 сарын 12-нд
06:00 Соёолон насны морьд гараанд гарах
10:00 Хязаалан насны морьд гараанд гарах
14:00 Даага гараанд гарах
16:00 Түрүүлж айрагдсан морьдыг цоллох
/ Соёолон, хязаалан, даага /
Наадмыг зохион байгуулах комиссоос уяачлыг цагаа баримтлахыг сануулж байгаа бөгөөд уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангахад анхаарахн ажиллаж байна. Дүүргийн баяр наадамд эрлийз болон шинэ цагийн морьдыг уралдуулахгүй.
БАГАНУУР ДҮҮРГИЙН БАЯР НААДАМД ЭРЛИЙЗ БОЛОН ШИНЭ ЦАГИЙН МОРЬД УРАЛДАХГҮЙ | |
zugchig.mn Facebook |