Шинээр эмхлэгдэн байгуулагдаж буй УИХ-ын байнгын хороодод харъяалагдах гишүүд тодорхой болж ажилдаа ороод байна. Өнөөдөр /2020.07.07/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалж тус байнгын хорооны харьяа дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо гэж шинээр байгуулагдаж байгаа бөгөөд тус хороонд: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар тус тус багтжээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй аж. Өмнөх УИХ-ын гишүүд иргэдийнхээ боломжийг хулгайлан өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа их хэмжээний мөнгө олгосон олон нийтэд ил болж, иргэдийг бухимдуулж байсан билээ.
ЖДҮ-ийн хөгжлийн дэд хороо байгуулжээ | |
zugchig.mn Facebook |