"Багануур ньюс" сонины архив. 2015 оны хоёрдугаар сарын 9-ны Дугаар 5
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1980 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 43-р зарлигаар Багануур районы Ардын шүүх нэртэй байгуулагдаж байсан шүүх өдгөө дүүргийн эрүү, иргэний анхан шатны 3 дугаар шүүх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм ч учраас манай сонин зочны хоймортоо Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Еранхий шүүгч Д.Оюубатыг урьж цөөн хором ярилцлаа.
- Сайн байна уу? Танд юуны өмнө Багануур дүүрэгт шүүх байгууллага үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ямар ч хүний сэтгэлд төрж өссөн нутаг ус уяатай байдаг. Тийм болохоор яриагаа төрсөн нутгийн тань талаар эхлүүлье.
- Би Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг ус нь Баяндэлгэр хайрханаас эхлээд Галтай булнай, Хушинга, Их үнэгдээ, Бага үнэгдээ, Байц уул, Бэрх уул, Даага уул, Авдар уул,Аяга уул, Баруун, Дунд байдлагийн уулс гэх мэт бидний харааг тэлж, харцыг татсан уулстай, хиймор тэтгэгч, нутаг орны хүйс гүний овоог дэрлэсэн азтай хүн. Төрсөн нутаг минь Их гүн, бага гүн, Аяга нуур зэрэг алсын зэрэглээнд аяс нэмсэн нууруудтай, Нүүрэнтэйн хөндий, Баянгол, Борхүүгийн тал, Дэрст хонхор, Хэвтээ ухаагийн бэлчээр газартай, хол ойрын хэн ч мэдэх Хэрлэн голтой, Шар булаг, Халуун усны рашаан ундарсан сайхан газар. Хөрсөн дороо алт, жонш, полиметалл, баргилт, шохойн чулуу, боржин чулуу, төмрийн хүдэр, нүүрсний баялагтай, аргал угалз, цэн тогоруунаас эхлээд хамгаалалтын ховор амьтад нутагладаг, эртний түүхэн хэрэгсүүр олонтой, их зохиолч Дашдоржийн Нацагдоржоос эхлээд олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин, аварга малчин, хүмүүн олныг төрүүлж өсгөсөн, хүн зоны амьдрал өөдөө сайхан нутаг. Тийм ч болохоор бахархахгүй байхын аргагүй. Нүүрэнтэйн хөндийд нүүрсний ордыг нь түшиглэж Багануур хэмээх сайхан хот сүндэрлэж улс орныхоо гал голомтыг бадрааж явна. Бахархах зүйл олонтой ийм нутагт төрсөндөө баярлаж явдаг.
- Хуульчийн мэргэжил таны хувьд мөрөөдөл байв уу? Энэ мэргэжил хүнээс ёс суртахууны өндөр шалгуур шаарддаг юм шиг...
- Би хуульчийн мэргэжлийг сонгохдоо төлөвлөж сонгоогүй ээ. 1977 онд 10-р анги төгсөж Улаанбаатар хотод МУИС-ийн сэтгүүлчийн ангид шалгалт өгсөн хэдий ч оноо дутаж тэнцээгүй юм. Дараа жилийн шалгалтдаа бэлдэж эмээгээ асраад хоёулаа амьдарч байтал нэг шөнө 24 цагийн үед паспортын үзлэгээр 2 цагдаа орж ирээд намайг Төв аймгийн Баяндэлгэр сумын паспорттай гэсэн үндэслэлээр баривчилж Найрамдлын район дээр авчирч хурлаар хэлэлцээд районы ардын шүүхийн зарлагаар ажиллуулахаар шилжүүлсэн юм. Би тэнд нэг жил ажиллахдаа хуульчийн ажлын утга учрыг ойлгосон. Тийм ч учраасдахин шалгалт өгөхдөө Монгол улсын их сургуулийн хуулийн ангид өгч тэнцсэн юм. Хуульчийн мэргэжлийг сонгосны шалтгаан энэ дээ.
- Хууль зүйн шинэтгэлийн талаар багагүй ярьж, хүн бүр тодорхой хэмжээний ойлголттой болж байна. Энэ шинэтгэл амьдрал дээр хэр үр дүнгээ өгч байгаа юм бол?
- Шинэтэлийн ач холбогдлыг дараах байдлаар дүгнэж болно. Юуны түрүүнд шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх мэргэшиж эхлээд байна. Эрүүгийн хэрэг болон иргэний маргааныг нэг шүүх нэг шүүгч шийдвэрлэдэг байсныг эрүүгийн хэргийн шүүх, иргэний хэргийн шүүх гэж төрөлжүүлэн байгуулсан нь иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг чанартай, бодитой, хараат бусаар хангах баталгаа болж өгсөн. Мөн шүүхийн шийдвэрийг ил тод, нээлттэй болгож “shuukh.mn” сайтад байрлуулах болсноор хэргийн оролцогч, оюутнууд, судлаачид гэх мэт сонирхсон хэн бүхэн танилцах, дүгнэлт хийх боломжтой болсон. Хардлага сэрдлэгийг үгүй болгон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгө мөнгө, эрх мэдэл, танил талтай хүн, байгууллага нөлөөлөхийг оролдсон, нөлөөлсөн бол тухайн этгээдийг албан тушаалаас нь огцруулах, байгууллагыг татан буулгах, захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэргээр шүүх ямар нэг нөлөөлөлгүй ажиллах баталгааг бий болгосоноороо ихээхэн ач холбогдолтой. Багануур дүүрэгт ойрхон боловч аймгийн төвөөсөө алс байрлах Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумдын иргэдэд Багануурт байрлах шүүх үйлчилснээр шүүхийн үйлчилгээ ойртож тэдгээр иргэдийн маргаан шийдвэрлүүлэх цаг хугацаа, өртөг хэмнэгдсэн гээд хууль эрх зүй, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлтүүдийн ач холбогдол их байна.
- Шүүхийн шинэтгэлийн хүрээнд зайлшгүй яригдах асуудал бол хүний нөөц. Дүүргийн эрүү, иргэний анхан шатны шүүхийн хувьд?
- Шүүхийн хүний нөөц шинэчлэгдсэн нь үнэн. Багануур дүүрэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх гэсэн хоёр шүүх ажиллаж байгаа ба өмнөх жилээс шүүгч нарын бүрэлдэхүүн 25-50 хувиар, тамгын газрын ажилтнууд 95 хувь шинэчлэгдсэн байна. Шүүхийн тамгын газрын ажилтнуудын мэдлэг, чадвар, ёс зүй, албан харилцааны соёлыг зөв төлөвшүүлэхэд Шүүхийн Ерөнхий зөвлөл, тус шүүхийн тамгын газрын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаа.
- Энэ 2015 онд дүүрэгт шүүх байгууллага үүссэний 35 жилийн ой тохиож байна. Дүүрэг орон нутаг, энэ байгууллагатай амьдралаа холбон багагүй хугацаа үдсэн хүний хувьд шүүх байгууллагын үүх түүхийн талаар сонирхохгүй өнгөрч болохгүй...
- Багануурт ажиллаж байгаа шүүхийн 35 жилийн ажил амьдарлыг Монгол улсын ардчилсан хувьсгал болон Багануур дүүргийн хөгжил дэвшил, Монгол улсын шүүхийн байгууллагын хөгжил дэвшлээс ангид авч үзэх аргагүй. Энэ шүүхийн 35 жилийн ажил амьдарлыг багцлаад дүгнэвэл хүний нөөц 7 дахин нэмэгдэж хэрэг маргааны төрлөөр дагнасан шүүхүүд болж бэхэжсэн байна. Тус шүүхийн үйлчлэх газар нутаг тэлж, хүн амын тоо 22 дахин өссөн бөгөөд түүнийг дагаж шийдвэрлэж байгаа хэрэг маргааны тоо төрөл нэмэгдэж шинж чанар нь шинэчлэгджээ. Монгол улсын шүүх төрийн шүүн таслах эрх мэдлийг төрийн бусад эрх мэдлээс хараат бусаар хэрэгжүүлэгч болж хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгын төлөө ажиллаж байна. Шүүгчийн өмнө нийгмээ мэдрэх, шинжлэх ухааны бусад салбаруудын мэдлэг мэдээлэлтэй байх, харилцааны болон ёс зүйн өндөр төлөвшил шаардах, хууль хэрэглээний ур чадварыг сайжруулах зэрэг шалгуурууд тавигдаад байна. Шүүхийг өнөөдрийн түвшинд хүрэхэд тус шүүхэд ажиллаж ирсэн үе үеийн шүүгч ажилтнуудын хөдөлмөр, сэтгэл зүтгэл зориулагдаж ирснийг тэмдэглэж байна.
- Та болон танай шүүхийн хамт олонд 35 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.
- Баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.
| Д.ОЮУНБАТ: БАГАНУУРЫН ШҮҮХИЙН 35 ЖИЛИЙН АЖИЛ АМЬДАРЛЫГ ДҮҮРГИЙН ХӨГЖИЛ ДЭВШЛЭЭС АНГИД АВЧ ҮЗЭХ АРГАГҮЙ | |
| zugchig.mn Facebook |
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Зуданд нэрвэгдсэн малчид даатгалаас 18 тэрбум төгрөгийн нөхөн олговор авчээ
Нийслэлд цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна
ВАЛЮТЫН НӨӨЦ 3.4 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА
"ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР 300 ЗОРЧИГЧИЙГ АВТОБУСААР НЭВТРҮҮЛНЭ. "УАЗ-469" МАРКИЙН МАШИНЫГ ХИЛ ХООРОНД АШИГЛАХГҮЙ"
ДЭЛХИЙ ДАХИНАА НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРЭЛД ГАРАВ
ДОЛООН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Илон Маск түүхэнд $ 200 тэрбумыг алдсан анхны хүн болов
ДУБАЙ АРХИНЫ ТАТВАРАА ТЭГЛЭВ
ИРЭХ ОНД МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ТЭМЦЭЭН, УРАЛДААН
МАЛЫН ТООГООРОО ХӨВСГӨЛ ТЭРГҮҮЛДЭГ
2023 ОНД БҮХ НИЙТЭЭР АМРАХ 15 ӨДӨР БАЙНА
2023 ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛИУД
МАНАЙ УЛС 30 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА
ЦАГААННУУР БООМТ 10 ХОНОГ АМАРНА
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ 3.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫГ ХОЁРДУГААР САРЫН 20-НД ЗОХИОН БАЙГУУЛНА
Э.БАТ-ҮҮЛ: АРДЧИЛСАН НАМЫГ ХОЁР ДАХЬ УКРАИН ШИГ ҮЗЭЖ БАЙНА
Э.БАТ-ҮҮЛ ШҮҮХ ХУРАЛД БИЕЧЛЭН ОРОЛЦОЖ БАЙНА
УУХҮЯ: ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА
“ОНДАТРЫГ ҮНЭГҮЙ АГНАДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ”
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА”
УУЛ УУРХАЙН ТАВАН ТӨСӨЛД ЦИАНИД НАТРИ АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ
ХОЁРДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ДУЛААН БАЙНА
ӨВЛИЙН ОЛИМПЫН ӨМНӨ БЭЭЖИН ХОЁР САЯ ХҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВНА
ХИЧЭЭЛ ИРЭХ САРЫН 28-НААС ТАНХИМААР ОРНО
ТББ-УУДЫН ХОЁР ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ ТАЙЛАНГАА ИРҮҮЛДЭГ
ДОРНОГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, БУЛГАН СҮҮЛ МУШГИВ
МОНГОЛЫН АВЛИГЫН ИНДЕКС АХИАГҮЙ
ХАТАН ХААН ЭЛИЗАБЕТИЙН ОЙГООР ШИНЭ ЗООС ГАРГАНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗДТГ-Т 11 ДЭС ТҮШМЭЛИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА
БАГАНУУР ЭМТ-ИЙН ДАРГА Д.ШИНЭБАЯР: ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ 2, НИЙТ ӨВЧЛӨГСӨДИЙН 30 ХУВЬ НЬ ХҮҮХЭД БАЙНА
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НАЙМДУГААР САРЫН 16-НААС 10 ДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАХИН ЗОГСООНО
ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, 9-Р САРЫН 1-НД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ
П.ОДОНТУЯА: ХЭРЛЭН ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНИЙГ ДАВСАН. ЗАВЬТ ЭРГҮҮЛҮҮД 1000 ОРЧИМ ИРГЭНД МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЭД БАЙНА
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ЗАСВАР ДУУСЧ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ХИЧЭЭЛЛЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Н.ТАВИНБЭХ ТОМИЛОГДОХ НЬ ЭЭ
БАГАНУУР ДҮҮРГИЙН 90 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОНГОО МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ГАРДЛАА
ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ /БАГАНУУР/
400:400 УРАМШУУЛАЛЫН БОЛЗЛЫГ 9 СУРАГЧ ХАНГАЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
ХӨЛ ХОРИО СУНГАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЦАХИМААР ОРЖ ЭХЭЛНЭ
ХҮҮХДЭЭ ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛНО
УЛААНБААТАР-БАГАНУУР /ДҮНЖИНГАРАВ-ХЭРЛЭН ХУДАЛДААНЫ ТӨВ/ ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
БОРООНЫ УЛМААС ДҮҮРГИЙН 1, 4-Р ХОРООНЫ ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРСЭНИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАСВАРЛАЖ БАЙНА
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 81 МЯНГАН СУРАГЧ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ НАЙМДУГААР САРЫН II ХАГАСТ ЗОХИОН БАЙГУУЛНА
ЗУУН САЯД 1 МЕТР БУЮУ ЗУНЫ БОРООНД ЧАНАРАА ТАНИУЛСАН ЗАМ...
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС 35 ГРАДУС ХҮРЧ ХАЛНА
ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖЭЭ
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗҮҮЛЭХДЭЭ ДАРААХ УТСААР ЦАГ АВААРАЙ
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЖ, ИТХ-ЫН ДАРГААР Т.ОТГОНБОЛДЫГ СОНГОЛОО
НАЙМДУГААР САРЫН 03-ААС ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭГҮҮЛЭН ТАТДАГ БОЛНО
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 3-НД ЭХЭЛНЭ
М.ГОНЧИГЖАВ: ХӨДӨЛМӨРИЙН ГАРАА ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ЭХЭЛСЭН
УОК-ООС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ЭНЭ САРЫН 21-НЭЭС ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
БАГАНУУР ДҮҮРЭГТ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 2 ГА ГАЗРЫГ 132 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭН ДУУДАЖ БОРЛУУЛНА
Б.БЯМБАДОРЖ: 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД 47 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ