Хурдан морины уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй

2020/07/07
Хурдан морины уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй

Үндэсний их баяр наадам болоход дөрөв хоног үлдэжээ. Энэ жилийн наадам Ковид19-с шалтгаалсан онцгой дэмглэмийн үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Хурдан морь уралдах үед унаач хүүхдүүд амны хаалт хэрэглэх талаар мэдээлэл түгж олон нийт ч дургүйцэж буй. Тэгвэл Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед амны хаалт зүүх ёстой” гэлээ.

Мөн Covid-19 цар тахлаас сэргийлж гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй,  картаар хянана. Тиймээс унаач хүүхдүүд картаа хаяж, гэмтээж болохгүй гэдгийг санууллаа. Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй аж.

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГЭХЭД ТАВИХ ШААРДЛАГА:

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал
  • Суурь хураамж нь 100,000 төгрөг
  • Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна.
Хурдан морины уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй  
zugchig.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх